sonirholtoi bichleguud
2016-05-20
Сэтгүүлд гарсан сонирхолтой нийтлэл

101213 Heechul 10Asiae – Сэтгүүлд гарсан сонирхолтой нийтлэл

Жич: Энэхүү нийтлэл нь анх ярилцлага хэлбэрээр бичигдэх байсан ч нийтлэл болгон өөрчлөгдсөн. Дурдагдаж байгаа бүх баримтыг Kim Heechul өөрөө хэлсэн болно.

Kim Heechul: “Дэлхий ертөнц дээр тэр ирэхдээ энгийнээр ирээгүй байх. Тэр өөрийгөө магтах дуртай хүн. Түүнийг эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү гэдгийг зарим хүмүүс ялгадаггүй. Тэр дуучин, жүжигчин, DJ бас МС. Тэрнийг хүчтэй дуучин эсвэл шилдэг бүжигчин гэж хэлэхгүй. Гэхдээ л тэр шилдэг нь. Тэр бол уулзах бүрт өөр сэтгэгдэл төрүүдэг тийм хүн. Гайхалтай нууцлаг бас нээлттэй. Өөрийн байгаа байдлаараа бусдын хайр хамгийн чухал нь хүндэтгэлийг хүлээж чаддаг. Тэр бол Kim Heechul.” Ингээд түүний тухай .

Donghae: Super Junior-ийн гишүүн. Kim Heechul “Хэдий би өөрөө үхэх байсан ч чамайг эхлээд аврах болно” гэж хэлсэн хангалттай дотно хүн. Kim Heechul-тай хүндэтгэл хэрэглэхгүйгээр харьцах. Энэ бол түүний хамгийн их үзэн яддаг бас тэвчишгүй том асуудал мөн. Харин Donghae-ийн хувьд эсрэгээр. Kim Heechul Donghae-г өөртэй нь хүндэтгэлтэй харьцахыг тэвчиж чаддаггүй. Мөн Kim Heechul бусад дүү нараасаа илүү Donghae-тай олон удаа муудалцсан. Учир нь бусад дүү нар нь түүнийг уурлуулахаас айдаг бол Donghae айдаггүй. Муудалцсан хүнээсээ Kim Heechul эхэлж уучлалт гуйсан анхны тохиолдол нь 2005 онд Donghae түүний утсыг эвдсэнээс болж муудалцсан тэр үе байсан. Тэр хэлэхдээ: “Хэрэв би уучлалт гуйхгүй бол Donghae яг л уйлчих юм шиг санагдсан” гэжээ. Дэбютээс өмнө тэд аль аль нэг охинд ухаан алдатлаа дурласнаа мэдсэн. Харин дараа нь Donghae тэр охинд Heechul-ийг магтаж, Heechul тэр охинд Donghae-г магтаж эцэст нь энийгээ мэдэж 2-уулаа тэр охиныг орхисон байна. Donghae анх Gangwondo-оос ирсэн суралцагч байгаа гэж сонсоод очиж Kim Heechul-тай танилцаж байжээ. Gangwondo-ийн домог, Gangwondo-ийн бахархал, Gangwondo-ийн Cinderella, Gangwondo-ийн алдартан, Gangwondo-д амьдарч байсан энэ уран бүтээлч хэлэхдээ “Би бага байхаасаа л бусдаас өөр, бодол минь онцгой байсан. Хэрэв би юу ч хийхгүй суугаад байвал, бусдаас тусгаарлагдах байх гэж айдаг байсан”, түүнчлэн тэр бага байхдаа сургуулийн хүүхдүүтэй муудалцан, зодолдож эцэг эхдээ их төвөг учруулдаг байжээ. Хэдий түүний энэ байдал төвөгтэй байсан ч түүний бодол бусдаас өөр, хэзээ ч хичээлээ тасалдаггүй сайн сурагчдыг нэг байсан гэж хэлж болно. Бусдын анхаарлыг татахгүйн тулд, бас өөртөө таалагдахын тулд тэр солгой байсан гараа өөрчилж, баруунаар бичдэг болжээ. Тэр AB бүлгийн цустай гэдгээ зарласан. Түүнчлэн 10-аас ч илүү насны зөрүүтэй найзууд түүнд олон бий. 20 настай байхдаа од болохоор шийдэж, интернэтээс “Онцгой зан араншинтай од багатай компани” гэж хайж байжээ.

BoA: Kim Heechul-ийн найз. Тэр Boa-г яг одоо хаана байгааг мэдэж чадах 2-хон эр хүний нэг. SM Entertainment-ийн шалгаруулалтанд оролцохдоо тэр, BoA-ийн “Valenti” дууг дуулж байсан. Тэр үед Kim Heechul энэ дууг дуулахад бие нь сайнгүй байсан ч шүүгчид түүнээс дахин дуулахыг хүссэн байна. Харин тэр 4 дэх бадгийг дуулж үзүүлсэн байна. Шалгаруулалт болсон өдөр тэр хоцорсон ч компани зөвхөн түүнд боломж олгосон нь түүний онцгой дүр төрхийг зүгээр л хөсөр хаяхыг хүсээгүйтэй холбоотой. Учир нь SME хэзээ ч шалгаруулалтанд оролцогчдоос 20-оос дээш настай, ааш зан сайн биш хүнийг сонгож авч байгаагүй. Heechul-ийг SME-тэй гэрээ хийсэн гэдгийг сонссон эцэг эх нь “Та бүхэн хүүг минь хариуцлагатай, хүмүүжилтэй тиймэрхүү хүн болгоод өгөөч” гээд, гэрээний хугацааг хэдэн жилээр хийх вэ гэхэд “Зүгээр л 50 жилээр хийчих” гэж хариулж байжээ.

 

4season: SM-ийн домогт хамтлаг гэж хэлж болно, “Хавар – Yunho, Зун – Jaejoong, Намар – Kangin, Өвөл – Heechul”. Анх өгсөн нэр нь 4season байсан. Гэвч тэдний зурагт хуудсан дээр ,алдаа гарч ‘a’ үсэг орхигдсоноор ‘4seson’ гэх болжээ.

Тэр үед Kim Heechul  U-Know Yunho-той хамт амьдардаг байсан бөгөөд хамтдаа дуулж, бүжиглэж, сургуулилтаа хамтдаа хийж байхад алдаа гаргах бүрд Yunho “20-оос илүү олон удаа давтаж хий. Bbabbabba bbabba” гэж байнга давтан хэлдэг байжээ. Тэр биеэ хөдөлгөхийг үзэн яддаг, хөлсөндөө бие нь норохыг үзэн яддаг болохоор үүнээс болж маш их уурладаг байлаа. Heechul өөрийнхөө гоо үзэсгэлэнгээрээ тэнцсэн гэж боддог байсан болохоор хэдий хөлөрч байсан ч биеийн галбираа хадгалахын тулд тэсдэг байлаа. Тэр хэрэв хүн харагдах байдлаараа бусдыг өөртөө татдаг бол фэнүүд нь түүнийг муухай харагдвал дуртай байхаа болино гэж боддог байлаа. Тийм ч учраас биедээ маш их анхаарал тавьдаг байжээ.

Super Junior: бол “Хэрэгтэй үедээ хамтдаа, мөнгөтэй холбоотой асуудал бол бусдадаа хаалга үргэлж нээлттэй, өөрсдийн асуудлаа хэзээ ч эцэг эхдээ тохож болохгүй, эмэгтэйчүүдтэй холбоотой бүх асуудлаа нэгнээсээ нуухгүй” гэсэн товчхон тодорхой дүрэмтэй хамтлаг. “Sorry, Sorry” дуунд, Kim Heechul зөвхөн 4 seconds гардаг гэдгээрээ алдартай. Гэвч Super Junior-ийн хувьд түүний хэсэг үргэлж “чухал стилний оролцоо”-той байдаг. Хамтлагийн дебютийн үед тэр KBS-ийн “Banolim”; SBS-ийн “Ya Shim Man Man”-аар үргэлж бусдын анхаарлаг татдаг байсан. Тэр өөрийгөө царайлаг гэж магтдаг “narcissism” (өөрийгөө магтах үзэл)  үзлээрээ Kara-ийн Gyuri-ийн “Goddess”-д (сахиусан тэнгэр) ялагдлаа гэж хэлэхийг сонсоод маш их бухимдсан. SBS-ийн “Super Junior-Full House”,нэвтрүүлгийн үеэр ягаан өнгийн тархины зурагтай цамч болон туулайны дүрстэй гэрийн шаахайтай гарч ирснээр бас л маш олон хүний анхаарлыг татсан. Kangin хүртэл тоглоомоор ч гэсэн “Хэрэв энэ хүн нэвтрүүлгийн гол дүр л биш бол оролцдоггүй” гэж хэлж байсан удаатай. Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ тэр ямар ч шоунд түр зочноор оролцсон байсан ч нэг л мэдэхэд гол дүр нь болсон байдаг. Super Junior-д өөр өөрийн онцлон шинжтэй хүмүүс цугларсан байдаг гэж хэлж болно. Kim Heechul бол энэ хамтлагийн “хамгийн царайлаг 4” гэсэн бүлэгт багтдаг. 2 дох цомгийн үеэр, Kim Heechul оролцсон нэг өдөрлөгт “хэрэв чи цомог худалдаж авбал ‘Kim Heechul, хөөрхөн!’ гэж хэлж байгаарай” гэж фэнүүддээ хэлжээ. Энэ бүхэн одоо фэнүүдэд нь төдий л шок байхаа больжээ. Бүгд л ингэж орилохыг хүсдэг болсон.

 

Park Heebon: SBS Youngstreet радиог хамтдаа хөтөлдөг байсан жүжигчин. Харин одоо ганцаараа хөтөлдөг. Kim Heechul, бусад уран бүтээлч, дуучдын дуу бүжгийг дуурайж элэглэх дуртай. Үүнийгээ радио дээрээ харуулах дуртай. Хэдий цөөхөн хэдэн фэн ч гэсэн бусад уран бүтээлчдийг элдвээр доромжлоход дургүй. Heechul энэ тухайгаа өөрийн хувийн Twitter дээрээ ч гэсэн бичиж байсан. “Хэдий би өөрийн фэнүүдээ хамгаалах ёстой боловч, би далайн хөвөн биш. Надад бүгдийг багтаах багтаамж байхгүй. Бусад хүмүүсийг гомдоож, шархлуулж байгаа хүмүүс бол миний фэнүүд биш”

Түүнийг эрэгтэй, эмэгтэй хүний нийлбэр гэсэн асуудлаас илүү түүний насны тухай хүмүүс илүү сонирхдог. Тэр хэзээ ч 29 настай (Солонгос насаар) юм шиг харагддаггүй. Тэр хэлэхдээ “Хэдий бид хүссэн бүхнээ хийж, чөлөөтэй байдаг юм шиг харагддаг ч, бид дуулгавартай байх үедээ дуулгавартай л байх ёстой. Мөн буруу зүйл ярьж болохгүй. Бид фэнүүдээ ч гэсэн хүндэтгэх ёстой” гэсэн юм.

 

Han Jay Hee Bum: 한제희범 Kim Heechul-ийн тэжээдэг муур. Товчоор “Heebum” гэж нэрлэгддэг. Утга нь Heechul, Kibum, Hankyung бол түүний дотны найз Jay TRAX нарын нэрнээс бүтсэн “Han Jay Hee Bum”. Байранд гал гарч байсан ч орхиж яваагүй Heebum-ийн талаар Heechul “Энэ надтай үхэн үхтлээ хамт байхыг хүсдэг юм байна” гэж боджээ. Heechul хэлэхдээ муур тэжээдэг болсноос хойш тэр илүү мэдрэмтгий болсон гэж боддог. Учир нь тэр халуун хүнсний зүйлсийг яагаад ч тэвчиж чаддаггүй. Тийм болохоор тэр өөрийгөө “муурын хэлтэй” гэж боддог, мөн түүнчлэн хааяа Heebum-тай хамтдаа архи хүртэл ууж байсан юм байна. Kim Heechul: “Би архинд дуртай гэхдээ би архи уух дургүй”. Тэр comeback-ийнхаа өмнө гэнэт үсээ тайрч байсан. Мэдрэмтгий, дотносоход хэцүү “үглэж, яншихыг хамгийн ихээр үзэн яддаг” тэр хүн шиг муур болон үсээ дураараа өөрчлөх, тайзан дээрх хувцасаа өөрчлөхдөө ч компаний зөвшөөрөл шаардлагагүй эзэн. Хэдий тийм ч тэр фэн нь өөрийн гараар урлаж өгсөн хос гутландаа ухаангүй хайртай, радио нэвтрүүлэгтээ хэд хэдэн удаа өмсөж очиж байсан. Хэдий тэр ямар ч үүрэггүй юм шиг байдаг ч түүний анхааралд халамж тавих ёстой, зохицуулах асуудал хангалттай их.

 

Park Soojin: SBS-ийн “Loving You Ten Million Times” киноны хамтран тоглогч. Дэбютийн дараа ч, Kim Heechul жүжигчний хувьд идэвхитэй байсан. Тэр SBS-ийн “Bad Family”, “Golden Bride”, “Loving You Ten Million Times” болон хэд хэдэн драмад оролцон тоглосон. Алдарт жүжигчин Sa Mi-ja хүртэл түүний талаар “Sunbae нарынхаа удирдлаган доор чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг, харахад урамтай жүжигчин” гэж хэлж байсан.

 

Son Yejin: Kim Heechul-ийн ideal type. Тэр “Son Yejin-тай хамт аялалд явах санал” нэг удаа тавьж байсан гэж хэлж байсан. Тэр өөртэйгээ чацуу эмэгтэй хүнээс илүү дүү эсвэл эгч эмэгтэйг сонирхдог. Эмэгтэй хүнийг сонирхдог гэдгээ албан ёсоор зарлаагүй хачин од. Тийм ч болохоор BoA хүртэл “Тэр надад яг л том эгч шиг минь санагддаг” гэж байсан. Түүнтэй эмэгтэй хүний тухай ярих бүрт тэр эмэгтэйчүүдтэй дотно байхаас зайлсхийдэг тухайгаа ярьдаг. Түүний сайн найзын жагсаалтанд Epik High Mithra Jin, Kang Jihwan, Kim Myeongmin, тэр бүү хэл Lee Sooman-тай хүртэл сайн харилцаатай. Kim Heechul-ийн тухай, Park Jinyoung хэлэхдээ “Ямар ч нэвтрүүлэгт орсон тэр бусад хүмүүс өөрөөс нь айж хүндэтгэж байгааг мэддэг. Харин тэр хүмүүс дараа нь энэ бүхэнд санаа зовох нь ямар ч утгагүй байсныг ойлгодог. Хэдий удаан хугацаанд холбоогүй байж байгаад уулзсан ч бидний харилцаа дотно хэвээрээ байж чаддаг. Тэр та нарын төсөөлснөөс ч илүү нөхөрсөг”гэжээ.

 

Lady GaGa: Kim Heechul түүний нэрийг “Lady HeeHee” болгосон. Түүнээс гадна тэр SNSD-ийн Jessica шиг хувцаслаж өөрийгөө “Heesica” гэж нэрлэж, тэр бүү хэл Super Junior гишүүн Sungmin-тайгаа үнсэлцэж байсан удаа ч бий. Тэр хэзээ хаана хөөрхөн бас аймшигтай, эрэгтэйлэг дүр төрх гаргахаа мэддэг. Kim Heechul ямар нэг нэвтрүүлэгт бусад охид, жүжигчдээс ч илүү хөөрхөн гэж хэлэхэд өөртэй итгэлтэй бардам байдаг ч, хэрэв түүнийг Son Yejin-тэй адилхан болоод өрсөлдүүлэх юм бол жинхэнэ эр хүн болж түүний төлөө орилох байсан гэдэг. Зөвхөн энэ тохиолдолд л тэр жинхэнэ эр хүн шиг байхыг хүсдэг. Тэр Солонгост төрж, хамгийн алдартай хамгийн шилдэг агентлаг болох SME-ийн од болсон. Харин тэр Японд төрсөн бол эргэлзээгүйгээр Johnny-ийн од болох байсан. (Японы хувьд хамгийн хүчтэй том агентлаг. SMAP, Arashi, Kat Tun зэрэг алдартай хамтлагуудтай)

 

Eunhyuk: Super Junior-ийн гишүүн. Heechul тэр 2-ын харилцаа цаг үргэлж бусдын анхаарлын төвд байдаг. Шалтгаан нь Heechul тоглолт дээрээ ганцаараа улаан өмд өмссөн болон Heechul-ийн хамгийн дуртай өндгийг нь Eunhyuk идсэнээс болсон гэж ярьдаг. Нэг хэсэг тэр хамтлагаа орхих тухай ч бодож байсан. Учир нь ихэнх фэнүүд нь түүнийг хамтлагтаа ямар ч оролцоогүй гэж зэмлэж, хамтлагийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаад нь дургүйцэж эхэлсэн. Үүнээс болж Heechul өөрсдийн, Super Junior-ийн fancafe-г хүртэл орхиж байсан. Гэсэн хэдий ч тэр  “Sorry, Sorry”-ийн бэлтгэлийн үеэр  Eunhyuk-ийн хэлсэн “Ах аа, бид бүжгээ бэлдэхдээ таний хэсэгт зай үлдээчихсэн байгаа, тийм болохоор та зав гарахаараа ирээд бэлдэж болно” гэсэн үгэнд сэтгэл нь хөдөлж бүх гишүүдтэйгээ удаан хугацааны дараа сэтгэлээ онгойтол ярилцан бүх асуудлаа шийдсэн байна. Өнгөрсөн хугацаанд тэр Super Junior-ийнхон оролцсон ярилцлагад оролцдоггүй, оролцсон ч бага ярьдаг байсан нь бусад гишүүд илүү сайн ярьдаг байсантай холбоотой юм байна. Харин сүүлийн жилүүдэд тэр бүх ярилцлагад оролцож илүү их ярих болжээ. Бусад гишүүдийн дүгнэсээр Super Junior-ийн Kim Heechul жинхэнэ насанд хүрсэн хүн шиг болж төлөвшсөн байна.

 

Kim Gura: “Ийм болохоор л Super Junior бол TVXQ-аас илүү гэж би хэлсэн биз дээ!” орилсон MC. Kim Gura-ийн фэн болох, Kim Heechul “Би танийг бусад уран бүтээлчдийг буруушааж, зэмлэж байхыг олон удаа харсан, гэхдээ би танийг дуулж байгааг анх удаа харж байна” гэж хэлж байсан. Харин удалгүй Kim Gura-д сэтгэлээ илчилсний дараа MBC-ийн “Radio Star” нэвтрүүлгийн байнгын MC болсон юм. Өөрийн хүссэн бүхнээ хэзээ ч нууж хаахгүйгээр шууд хэлдэг зангийнхаа ачаар удалгүй Kim Gura-тай дотно болж чадсан. Kim Heechul, “Radio Star” нэвтрүүлгийн бусад МС нарын дэргэд өөрийн царайлаг дүр төрх, гайхалтай зан араншин, ярих ур чадвараараа аль хэдийн жинхэнэ “Nu ABO” (Шинэ цус гэсэн үг гэнэ) нь болжээ.


Comments


Бичлэг: 4 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн


Handaa

Сүүлийн бичлэгүүд

. Нүдний тухай 35 сонирхолтой баримт
. Зураг алаачид сонирхолтой фото нийтлэл
. Долоо хоногийн шилдэг нийлэл
. Сэтгүүлд гарсан сонирхолтой нийтлэл
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. MASK
. K-pop
. duu
. mongolian uran shivees

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. jargalan
. uugannym
. bumaa
. tvmnee

Найзууд

Зохиогчийн эрх

© sonirholtoi bichleguud




:-)
 
xaax